ГИХГ, АЕГ-ын албан хаагчдад зориулсан 210 айлын орон сууцны гэрээ байгуулагдлаа
Гадаадын иргэн, харьяатын газар болон Архивын ерөнхий газрын албан хаагчдад зориулсан 210 айлын орон сууцны барилга угсралтын гэрээг баталгаажууллаа. Уг орон сууцыг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.






