“Бүх хайраа гэр бүлдээ” төслийн нөлөөллийн ажил эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулиудад “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн хүрээнд “Хайр ямар өнгөтэй вэ?” сэдэвт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ. Энэхүү ажил нь хүүхдүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хайр халамжийн талаарх бодлоо хуваалцах боломж олгож байна.





