Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.
Тухайлбал, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутаг болон Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургалт сайн байгаа юм. Мөн Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн үнэлгээтэй гарчээ.
Харин Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр бэлчээрийн ургалт муу байгаа бол бусад нутгаар дунд зэрэг байна.