2026 оны долоодугаар сарын 11, бямба гараг
TUUCHEE.
Эх сурвалжтай мэдээ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ #Чөлөөлье

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2022 онд зохион байгуулсан ПИСА үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын үе тэнгийнхнээс 5 жилээр хоцорсон үр дүн гарсан. Улсын хэмжээнд хөдөөгийн хүүхдүүд хотын үе тэнгийнхнээс 3 хүртэл, нийгэм-эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүд илүү сайн үзүүлэлттэй бүлгийн хүүхдүүдээс 4 хүртэл жилийн хоцрогдолтой байгаа...

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ #Чөлөөлье
Эх сурвалжийн зураг·Анхны эх сурвалж
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2022 онд зохион байгуулсан ПИСА үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын үе тэнгийнхнээс 5 жилээр хоцорсон үр дүн гарсан. Улсын хэмжээнд хөдөөгийн хүүхдүүд хотын үе тэнгийнхнээс 3 хүртэл, нийгэм-эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүд илүү сайн үзүүлэлттэй бүлгийн хүүхдүүдээс 4 хүртэл жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон. Суурь боловсрол эзэмшсэн 2 хүүхэд тутмын нэг нь уншаад ойлгох мөн математикийн суурь чадвар эзэмшээгүй байна. "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026-2028” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын түвшинд сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, гэрт ойрхон сургууль концепцыг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлнө.