Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газраас өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах, мал сүргийг байгалийн эрсдэлээс хамгаалах, малчин өрхийн амьжиргаа болон малын тарга хүчийг хэвийн хадгалах зорилгоор аймаг доторх отор нүүдлийг зохицуулахад онцгойлон анхаарахыг уриаллаа.
Отор нүүдэл хийхдээ бэлчээрийн даац, усан хангамж, малын тоо, мал эмнэлгийн нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэхийг албаныхан зөвлөж байна. Мөн сум хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, холбогдох байгууллагын зөвшөөрөл, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж ажиллах шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн малчин өрх бүр хариуцлагатай байж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамтран ажиллах нь болзошгүй хохирлоос сэргийлэх шийдэл болохыг мэдэгдэв.