Баянхонгор аймагт зохион байгуулагдсан тус зөвлөгөөн нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийн 2026–2028 оны хэрэгжилтийг эрчимжүүлэх, зохицуулалтыг сурталчлан таниулах зорилго тавьжээ.
Зөвлөгөөнд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгал болон Татварын байгууллагын төлөөлөл, төрийн албан хаагчид оролцлоо. Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид хамрагдсан байна.
Тус уулзалтаар ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, цалин хөлсийг ялгаварлалгүй олгох, нийгмийн баталгааг сайжруулах асуудлаар талууд санал солилцож, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг онцоллоо.