Үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг олон нийтэд сурталчлах, шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь борлуулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн харилцааг ойртуулах ач холбогдолтой юм.
Үзэсгэлэн худалдаа нь бүтээгдэхүүн борлуулахаас гадна үйлдвэрлэгчид хоорондоо туршлага солилцох, хамтын ажиллагаа тогтоох, бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол болон зах зээлийн боломжоо өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ жилийн үзэсгэлэнд олон жил тогтвортой үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсээс гадна өсвөрийн баялаг бүтээгч хүүхдүүд оролцож байгаа нь онцлог болж байна.
Тус үзэсгэлэн худалдаа Баянхонгор аймгийн Усан бассейн бүхий спорт ордонд 2026 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.