Өвөрхангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершипийн боловсрол олгох ESEL төслийн арга зүйг нутагшуулахаар 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баруунбаян-Улаан суманд ажиллажээ.
Энэ үеэр тус төвийн Боловсрол нөхөн олгох хөтөлбөр хариуцсан сургалтын менежер Г.Батцэцэг 8-11 дүгээр ангийн сурагчдад ESEL сургалтын онцлогийг танилцуулж, 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулах болон тус хөтөлбөрийг заах багш нарт арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн Цахим ур чадвар хариуцсан менежер Г.Билгүүн 8-11 дүгээр ангийн 101 сурагчид "Миний мөрөөдөл - Миний ирээдүй" сэдэвт сургалт зохион байгуулж, зорилгоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлжээ.
Түүнчлэн төслийг орон нутагт гардан хэрэгжүүлж буй Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөлтэй уулзаж үйл ажиллагаатай нь танилцан, цаашдын чиглэл болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замаар хангасан байна. Энэ үеэр зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын сургалт явууллаа.