Банк болон татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ
Өмнөговь аймагт орон нутгийн үнэт цаас гаргасантай холбогдуулан Банкны тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг болов. Хуулийн өөрчлөлтөөр орон нутгийн бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх, арилжааны банкууд үнэт цаасны арилжаанд хязгаарлалтгүй оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.






