Архивын ерөнхий газраас "Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтан"-ы мэргэжлийн танхимын сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 9-нөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Сургалтад хамрагдах хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны 09:00 цагаас 11 дүгээр сарын 3-ны 17:00 цаг хүртэл цахим шуудангаар хүлээн авах бөгөөд суралцагчийн тоо хязгаартай тул шаардлага хангасан эхний хүсэлтүүдийг бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ surgalt@archives.gov.mn цахим шуудангийн хаяг руу иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын үнэмлэхийн хуулбар, төлбөр төлсөн баримт болон холбогдох утасны дугаараа илгээх шаардлагатай. Сургалтын төлбөр 250,000 төгрөг бөгөөд Төрийн сан дахь Архивын ерөнхий газрын дансанд шилжүүлж, баримтыг хавсаргаснаар бүртгэл баталгаажих юм.
Байгууллагын зардлаар суралцах тохиолдолд тус газрын Санхүү, аж ахуйн хэлтсээс нэхэмжлэх үүсгүүлж, бүртгэл хаагдахаас өмнө төлбөрөө шилжүүлж болох бөгөөд шаардлага хангасан оролцогчдод хариуг цахим шуудангаар мэдэгдэх ажээ.