Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2026 оны 11 дүгээр сарыг “Монгол бахархал – Соёлын бүтээлч” сарын аян болгон улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аян нь Монголын түүхэн үйл явдлуудын ач холбогдол, үндэсний бахархал, өв соёлын үнэт зүйлсийг олон нийт, хүүхэд залуучуудад таниулах зорилготой юм. Түүнчлэн 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа нь уг аяны агуулгатай нягт уялдаж байна.
Сарын аяны хүрээнд орон нутгийн соёлын байгууллагууд олон талт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төвөөс 11 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрүүдэд “Монгол бахархал” үндэсний бичиг, соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа бол бусад аймгийн соёлын төвүүд ч тус аянд нэгдээд байна.
Эдгээр арга хэмжээ нь монгол хэл, үндэсний бичгийн хэрэглээ, соёлын үнэ цэнийг бэхжүүлэх, төрт ёсны уламжлал болон Үндсэн хуулийн үзэл санааг түгээн таниулахад чиглэж байна.