Налайх дүүрэгт эрчим хүчний хураагуурын дэд цахилгаан станцыг хэрэгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулах арга хэмжээ энэ сарын 17-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, КЭЙ ЖИ АЙ ЭН” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Содбаяр нар оролцлоо.

Энэхүү төслийн зорилго нь аж үйлдвэрийн парк болон хэрэглэгчдийн эрчим хүчний доголдлыг үгүй болгохын тулд одоо ашиглагдаж байгаа цахилгаан станц болон дэд станцад FR-E.S.S-50МВТ (эрчим хүч хураагуур)-г суурилуулан цахилгааны эрчим хүчийг илүүдэлтэй буюу шөнийн хэрэглээнд нөөцлөн хурааж оргил ачааллын үед эрчим хүчээр ханган нийлүүлж, эрчим хүчний ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлж цахилгаан хангамжийн системийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахад орших юм.

Налайх дүүргийн эрчим хүчний системд FR-E.S.S-50МВТ (эрчим хүч хураагуур) төслийг хэрэгжүүлэн тоног төхөөрөмжийг суурилуулах, холбох ажил 04 дүгээр сард эхлэхээр төлөвлөгдсөн хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас түр хойшлоод байна.

Цар тахлын нөхцөл байдлаас харгалзан энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here