Хөгжиж буй орнуудын тулгамддаг асуудлуудыг технологийн аргаар шийдвэрлэж буй стартап залуусыг дэлхийн тавцанд гаргах зорилготой гарааны бизнес, хөрөнгө оруулагчдын томоохон нэгдэл бол Seedstar World байгууллага юм.

Seedstars олон улсын байгууллага нь дэлхийн 5 бүсэд хуваагдан 85 гаруй улсад тус бүр технологийн стартапуудын дунд тэмцээн зохион байгуулж, үндэсний ялагчдыг тодруулдаг. Тус байгууллагын Монгол Улс дах төлөөлөгчөөр Стартап компаниудыг дэмжигч Стартап Маркетинг Спэйс компани 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Тэд олон улсад гарах стартап компаниудтайгаа хамтран ажиллаж байна.

Стартап Маркетинг Спэйс компани нь Монгол улс дахь Үндэсний аварга шалгаруулах Seedstars Ulaanbaatar 2019 тэмцээнийг өнгөрөгч оны 8 сард зохион байгуулсан. Уг тэмцээнд Айхотел ХХК нь Үндэсний ялагч болж, Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод зохион байгуулагдсан Seedstars CEE  буюу Төв Ази болон Зүүн Европын бүсийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 18 улсын шилдэг стартапуудтай өрсөлдөж, шилдэг найман компанид багтжээ.

Энэхүү амжилтаар дэлхийн шилдэг технологийн стартап компанийг шалгаруулах Seedstars Global Summit 2020 арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоход бэлэн болоод байна.

Дэлхийн таван бүсээс шалгарсан 44 компани тус арга хэмжээнд оролцохоор өрсөлдөж байна. Seedstars Global Summit арга хэмжээний ялагч цорын ганц стартап компанид тус байгууллагын хөрөнгө оруулалтын сангаас 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт өгч, олон улсын зах зээлд гарахад шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлдэг юм байна.

Ялагчийг тодруулахад мэргэжлийн шүүгчид, бизнес эрхлэгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн цахим санал асуулгын дүнг харгалзан дүгнэх юм байна.

Иймээс та бүхэн Монгол технологийн шилдэг стартап компаниа дэлхийн тавцанд гарахад нь дэмжлэг үзүүлж, Seedstars тэмцээний цахим хуудас https://www.seedstarsworld.com/summit/voting/ зочилж саналаа өгөхийг уриалж байна.

Тэмцээний санал асуулга 04 сарын 02-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Та бүхэн #Ihotel #SMSCenter #Seedstarscompetition #OnlineseedstarsSummit2020 #TeamMongolia хаштагыг ашиглан цааш түгээхийг хүсэж байна.

Харин Айхотел компанийг бид зочид буудал, амралтын газрын онлайн захиалгын www.ihotel.mn сайтаар нь танина. Түүнчлэн 2019 оноос эхлэн Зочид буудлын борлуулалтын сувгийг нэмэгдүүлж, захиалгын бүртгэлийг автоматжуулах iHotel системийг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарахаар ажиллаж буй Монголын тэргүүлэх стартап компаниудын нэг юм.

www.tuuchee.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here