Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс 5-ныг хүртэлх цаг агаарын төлөв:

Бүх хугацаанд хур тунадас орохгүй, салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here