Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлжээ. Улмаар Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэх болсон юм.
2019 онд Форбес сэтгүүл дэлхий дахинд хамгийн эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтыг гаргахад эхний 20 мэргэжлийн тэн хагаст нарийн мэргэжлийн мэс засалчаас эхлээд сувилагч хүртэл эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд нэрлэгдсэн байна. Дэлхий дахинд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагч 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байдаг байна.
Манай улсын хувьд 2019 онд эмч нарын цалингийн сүлжээний шатлалыг 4, 5 байсныг өндөрсгөн 6, 7 болгож, цалинг нь 21.3-47.1 хувиар нэмэгдүүлснээр дундаж цалин нь 1 сая төгрөгийг давсан. Гэвч энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад 40 дахин бага хэвээр байна.




