АНУ коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ арга хэмжээнээс болж иргэд аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амсах төлөвтэй байгаа тул хямралаас сэргийлэх зорилгоор хоёр их наяд ам.долларын төсөв баталсан билээ.  

Энэ мөнгөнөөс насанд хүрсэн иргэнд 1200, хүүхдэд 500 ам.долларын буцалтгүй тусламж олгож, ААН-үүдэд 500 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Тэгвэл энэ байдал нь АНУ-ыг социализм руу хальтирч байгааг харуулж байна уу гэж болгоомжлоход хүргэж байна гэсэн утгатай нийтлэл “Вашингтон пост” сонинд гарчээ.

Сенат хоёр их наяд ам.долларын багцыг баталсан нь АНУ зах зээлийн эдийн засгаас ардчилсан социализм руу шилжиж байгаагийн нэг шинж, ирээдүйд газар авах магадлалтай анхаарал хандуулах сэдэв мөн гэж уг нийтлэлд өгүүлсэн байна.

Д.Трампын мэдэгдэл нь цар тахлын тархалт, онц нөхцөл байдалтай уялдаж гарсан тул шалтгаан гэж үзэж болно. Гэхдээ учир бий. Тэрээр БНН-ын төлөөлөл. Гэтэл энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Берни Сандерс популист амлалт өгч байгаа нь байдлыг ноцтой гэж үзэх шалтгаан мөн гэж нийтлэлийг бичигч онцолсон байна.

Өөрөөр хэлбэл, голлох хоёр намын нэр дэвшигчид бүгд зүүний бодлого хэрэгжүүлэх юм байна. АНУ-д одоогийн байдлаар вирусийн халдвар авсан 69 000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1042 хүн нас бараад байгаа юм.  

http://eagle.mn/ Х.Батсайхан

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here