Гэвч лам багш Дэнгела БЗД-ийн ЗДТГ-т 3-р сарын 25-ны өдөр сэтгэлийн хандив өргөлөө.
Дэлхийн 190 гаруй оронд тархсан коронавирусээс өөрийгөө болон бусдыг хамгаалах үйлст иргэн, ААН байгууллагууд сайхан сэтгэлийн тусламж үзүүлж, хандив өргөсөөр байна.
Өнөөдөр буюу Хаврын дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр гэвш лам Дэнгела Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1000 ширхэг амны хаалт, гар ариутгагчийг гардуулан өглөө.

Гэвш лам Дэнгела энэ үеэр энэ аюулт тахалд хүн ард маань өртөхгүй эрүүл, энх байхыг ерөөж өөрийн оршин суудаг дүүрэгтээ ийнхүү хувиасаа хандив өргөж буйгаа илэрхийлжээ. Баянзүрх дүүргийн удирдлагууд лам багшид баярласнаа илэрхийлж талархал гардуулав.
Тэрбээр 12 дахь жилдээ Батсүмбэр дэх ахмадуудад буяны үйлээ түгээж, мөн эмэгтэйчүүд болон хүүхдийн хорих ангиудад буян номоо түгээж ирсэн уламжлалтай юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Гэвш лам Дэнгела багш өөрийн фасебүүк хуудсандаа: 2020.03.25 .Билгийн тооллын шинийн 1 ний өдөр өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрыг зорин дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрсэн /Ковид 19/ Короно вирусын эсрэг ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахын тухайд өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдад миний бие талархаж буйгаа илэрхийлж иргэн хүний зүгээс сэтгэлийн хандив болгон нэн шаардлагатай амны хаалт, гар ариутгагч зэргийг сэтгэлийн өглөг болгон барилаа.
Хувраг миний буяны сэтгэлийг хүлээн авч Талархал гардуулсан Баянзүрх дүүргийн тамгийн газар болон, Онцгой байдлын хэлтэст гүн талархлаа 🙏🏽🙏🏽🙏🏽илэрхийлье. Өчүүхэн төдий буяны үйлийг түгээвээс түнэр харанхуй ч гэрэлтэх болно. Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэхийн ерөөл оршоомуу. 🙏🏽🙏🏽🙏🏽🙏🏽 гэж бичжээ.

Б.БАЯРМАА




