Хэл Шинжлэлийн Ухааны Доктор Профессор Д.Цэрэнсодном COVID-19 халдварт өвчин олон улс орны ард иргэдэд тархаж байгаад сэтгэл нь зовниж Монголын Засгийн газарт ил захидал илгээжээ.

ИЛ ЗАХИДАЛ

ЗАСГИЙН ГАЗАРТ

            Олон улс оронд түргэн тархацтай түгэн дэгдэж гай гамшиг тарьж буй эл корона (Covid-19) вирус хэмээгч хорт өвчнийг эх нутагтаа үсэрхийлэхээс урьдчилан хамгаалах талаар сайн ажиллаж буй та нартаа талархал илэрхийлье.

  “Цэргийг мянган өдөр тэжээгээд нэг өдөр цусы нь авдаг

Эрдэмтнийг мянган өдөр тэжээгээд нэг цагт үгий нь авдаг” гэсэн эртний үг буй.

Энэ хүнд байдал дор эрх биш эрдэмтэн мэргэжилтнүүдийнхээ үгийг авах хэрэгтэй цаг болсон шиг байна. Үүний тул эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөд монголын уламжлалт анагаах ухааны аргаар короно (Covid-19) вирусыг номхотгон дарах ерүндэг эм хийж улмаар эмчлэх ажлын хэсэг яаралтай байгуулахыг санал болгож байна.

2020 оны 3 сарын 4

Та бүхнийг хүндэтгэгч Академич Д.Цэрэнсодном

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here