Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд хүнтэй багадаа нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөж байсан бол одоо хоёр метр болон түүнээс хол зайнаас харилцахыг ДЭМБ-аас зөвлөмж байна.

Зайнаас харилцах зөвлөмжийг манай улсын Эрүүл мэндийн яамнаас ч мөн өгсөөр буй юм. Манай нөхцөлд бэлэн мөнгөний машин, супермаркетийн кассанд зай барих зөвлөмж зөрчигдөх магадлал хамгийн өндөр.

Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачилга гарган зарим АТМ-д дугаарлах талбайд 1 метрийн зайтай “Зай барь!” тэмдэглэгээг шалан дээр наасан байна. “Зай барь!” тэмдэглэгээг томоохон супермаркетууд ч тавьж эхэллээ.

http://gogo.mn/ Э.ОРГИЛ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here