Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 7.4 хувь буюу 2.2 сая нь төллөөд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Төллөсөн малын:

  • 2.3 хувь нь бод,
  • 97.3 хувь нь бог байсан байна.

Мөн өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна.

Түүнчлэн улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогдсон бөгөөд энэ нь хэвийн хорогдолд тооцогдож буй аж.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here