Нийслэлийн зорилтот бүлгийн өрхүүдийг #Ковид_19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахаар, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан амьжиргааны түвшний (0-200) оноотой 2500 өрхийг сонгон тусламж үзүүллээ.
Дээрх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс зохион байгуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Урьдчилан сэргийлэх багц тараах ажлаар хамтран ажиллаа.

Үүнд: Амны хаалт /олон удаа хэрэглэх/- 12500 ширхэг
Витамин – 25000 ширхэг
Саван – 500 ширхэг

Эко уут, лого тус бүр 2500 ширхгийн бэлтгэн Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт хүлээлгэн өгсөн ба дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээр дамжуулан зорилтот өрхүүдэд хүргэж байна гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраа мэдээллээ.




