МҮХАҮТ болон COVID-19 вирусийн халдварын улмаас үйл ажиллагаанд нь хүндрэл учраад буй 10 гаруй бизнесийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргажээ.  

Уг мэдэгдэлд халдварын улмаас бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд богино хугацаанд эрчимжиж, маш олон жижиг дунд ААН, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа доголдон, банкны зээл, зээлийн хүү, торгууль, алданги, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, түрээс зэргийг төлөх, ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болохыг дурдсан байна. 

COVID-19 нөхцөл байдлаас хамааран эдийн засаг огцом унаж, бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд нэмэгдэж байгаа учир эрсдэлийг бууруулах, бизнес, ажлын байрыг хамгаалах талаар МҮХАҮТ-аас гаргасан саналуудыг хэрэгжүүлэх, бусад цогц арга хэмжээг яаралтай авахыг шаардаж бизнесийг дэмжих байгууллагууд, холбоод хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, ОУЭХАҮХ-ны Монгол дахь салбар гэсэн 5 байгууллага, Монголын банкны холбоо зэрэг 10 холбоо нэгдэж буйгаа зарлалаа.

COVID-19 НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН БИЗНЕСТ ТУЛГАРЧ БАЙГАА АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

#ШУУД COVID-19 НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН БИЗНЕСТ ТУЛГАРЧ БАЙГАА АСУУДЛААР МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА#MASSTVцахим мэдээг эндээс: https://mass.mn/n/62062

Posted by Mass on 2020 m. kovo 15 d., sekmadienis

https://www.mongolchamber.mn/a/312

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here