Японы Төв банк коронавирусээс үүдэлтэй хямралыг давахын тулд авах арга хэмжээгээ өргөжүүллээ.

Өмнө зарласнаасаа хоёр дахин өндөр дүн буюу 12 их наяд иений үнэт цаас худалдаж авахаа мэдэгдсэн. Түүнчлэн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнесүүдэд зориулсан тусгай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа. Японы Төв банкны тэргүүн Курода Харухико энэ сарын эхээр Зах зээлийг шаардлагатай мөнгөөр хангах бүхий л арга хэмжээг авч санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж мэдэгдэж байсан.

Дотоодын эдийн засгийн сул үзүүлэлт нь нэмэлт арга хэмжээ авах давхар шахалт болж байсан юм. Японы эдийн засаг өнгөрсөн улиралд жилийн дүнгээр 7.1 хувиар агшсан. Худалдааны татварыг нэмсэн, хар шуурга дайрсан зэрэг нь ийнхүү сүүлийн 5 жилийн хамгийн тааруу үзүүлэлттэй улирлыг үдэхэд хүргэж байсан юм.

Б.Дашням
Эх сурвалж: Bloomberg.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here