Коронавирусийн тархалт үнэт цаасны зах зээлд дэлхий даяар томоохон уналт авчирлаа.
Европоос ирэх хөдөлгөөнийг хаах тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гаргасан шийдвэрийн улмаас үнэт цаасны зах зээл уналтад хүрчээ. Энэ нь аялал жуулчлалын компаниудын хувьцаа хурдацтай унахад нөлөөлөөд байна.
Эрх баригчид эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа ч уналтыг зогсооход хангалттай бус байна. Их Британид үнэт цаасны үнэ 10 хувиар буурсан бол АНУ-дDow Jones болон S&P 500 индекс хурдацтай унаж, 1987 оноос хойших хамгийн таагүй үзүүлэлт болов.
АНУ-ын Холбооны нөөцийн систем болон Европын төв банк бодлогын хүүг бууруулсан ч хөрөнгө оруулагчдад тус болсонгүй. Нью-Йоркийн хөрөнгийн бирж пүрэв гарагт нээгдсэний дараа үнэт цаасны уналтын улмаас арилжааг түр зогсоосон байна. 15 минутын дараа үргэлжлүүлсэн ч хувьцаа унасаар байжээ.
Индекс S&P 500 9,5 хувиар, Nasdaq 9,4 хувиар буурсан байна. Их Британийн FTSE 100 индекс унаснаар 160 тэрбум фунтын алдагдал хүлээлээ. Франц, Германд индексүүд 12-оос дээш хувиар унажээ.
Азид мөн адил хувьцаа унаж байгаа билээ. Японы Nikkei 225 индекс хоногийн дотор 4,4 хувиар буурсан байна. Хөрөнгийн биржүүдэд 1987 оны аравдугаар сард болсон “Хар даваа” гарагаас хойш тохиолдсон анхны таагүй өдөр тохиогоод байгаа юм.
Эх сурвалж: ВВС