Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ коронавирусийн халдвар нь дэлхийн ихэнх улс, тивд тархсан учраас пандемийн /цар тахал/ үе шатанд хүрлээ хэмээн зарлалаа.
Бид коронавирусийн пандемитэй хэзээ ч өмнө тулгарч байсангүй. Мөн хэзээ ч шууд хяналтанд авах боломжтой пандемитэй тулгарч байсангүй. Дэлхийн 114 оронд бүртгэгдсэн коронавирусийн халдварын 118 мянган тохиолдлоос 90 хувь нь дөрвөн улсад л байна. Түүний хоёрт нь буюу Хятад болон Өмнөд Солонгост өвдсөн хүний тоо буурч байна хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.
Пандеми хэмээн зарласнаар шинэ коронавирусийн аюулын түвшин өөрчлөгдөхгүй. Энэ нь ДЭМБ-ын болон улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрчилнө гэсэн үг биш гэжээ.
Гебрейесус зарим улс орнууд ямар нэг арга хэмжээ авахгүй байгаад маш ихээр санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр эрх баригчдыг яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. Үүнээс өмнө ДЭМБ Covid-19-ийн дэгдэлтийг эпидеми хэмээн нэрлэж байсан юм.
ДЭМБ-ын нэр томъёонд эпидеми гэдэг нь нэг бүс нутагт тархсан халдварт өвчнийг хэлдэг байна. 2010 онд ДЭМБ дэлхий даяар тархсан шинэ өвчлөлийг пандеми хэмээн нэрлэх болжээ. Харин Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв пандеми гэдэг нь хэд хэдэн улс, тивд олон тооны хүн өвчилсөн эпидеми юм хэмээн үздэг байна.
Эх сурвалж: ВВС, http://gogo.mn/А.МИШЭЭ