Өнөөдөр говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн  цасан шуурга  шуурна.

2020 оны 3 дугаар сарын 12-ны 8-20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here