Хүн гэдэг бодгаль аюул занал учрах эрсдэлийг урьдчилан таамаглан өөрийгөө хамгаалж чаддаг. Дээрээс юм унах гэж байвал хурдан холдох ёстой, халуун зүйл яаран уувал хэл, амаа түлэх эрсдэлтэйг бид мэднэ. Гэсэн хэдий ч бүх зүйлийн хор уршгийг тооцоолох хэцүү. Тиймээс өөрөө ч мэдэхгүй өдөр тутмын буруу хэрэглээний улмаас эрүүл мэндээ хохироосоор байдаг аж.

Ингээд та бүхэнд өдөр тутамдаа хэрэглэдэг ч аюул дагуулж мэдэх 9 зүйлийг танилцуулъя.

ХУВАНЦАР САВТАЙ ЗҮЙЛС

Хуванцар савтай зүйлс тогтмол хэрэглэх нь үргүй болгох, таргалуулах, мэдрэлийн системд ачаалал үүсгэх, хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг.

ХУВЦСАА ХУУРАЙ ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭНД ӨГӨХ

Хуурай хими цэвэрлэгээ нь химийн бодисуудыг ашигладаг процесс юм. Тухайн хувцасны материалаас шалтгаалан хүний биед сөрөг нөлөө үзүүлэх аюултай химийн бодис хэрэглэн цэвэрлэдэг. Тэдгээр бодис нь амьсгалын замын өвчлөл үүсгэх, нүдэнд цочрол өгөх, толгой эргэх зэрэг сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

НАЙТААХГҮЙ ТЭВЧИХ

Найтаахаа хянаж, хүчээр болиулж болохгүй. Хэрвээ та найтаахгүйг хичээн байнга өөрийгөө захирч болиулдаг бол энэ нь чихний хэнгэрэгт нөлөөлж гэмтэл учруулах сөрөг нөлөөтэй. Түүнчлэн нүдэнд цус хурах аюултай.

ХИМИЙН БОДИСООС БҮТСЭН СҮРЧИГ ХЭРЭГЛЭХ

Маш олон сүрчиг үйлдвэрлэдэг компани хорт нэгдэл бүхий химийн бодис ашигладаг ч үүнийгээ нуудаг. Тэрхүү хорт элементүүд нь газрын тосноос гаралтай байдаг. Тиймээс дааврын өөрчлөлт үүсгэж, дотор муухайрах, бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Түүнчлэн хүмүүс сүрчигний харшилтай болж улмаар хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг.

БАТГА ШАХАХ

Батга гарсан ч шахах хэрэггүй. Учир нь сорви үүсгэхээс эхлээд сөрөг нөлөө бий. Хүний нүүрэнд мэдрэлийн систем, тархитай шууд холбогддог “үхлийн гурвалжин” гэж бий. Та хоёр гарын долоовор хуруугаа хамрынхаа хоёр талд аваачин эрхий хуруугаа уруулынхаа харалдаа нийлүүлснээр тэрхүү гурвалжин дүрс үүсэх юм. Та энэ эмзэг хэсэг дэх батгыг шахаж байгаад буруудвал саажилт, менингиттэй болох эрсдэл бий. Батгаа шахмаар санагдаад байвал өөр юм хийж өөрийгөө сатааруулах хэрэгтэй шүү.

НИЙЛЭГ БҮТЭЦТЭЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Нийлэг бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсанд харшил үүсгэж, хавдрын эх үүсвэр болдог.

ДЭР БОЛОН ДЭРНИЙ УУТАА СОЛИХГҮЙ БАЙХ

Орой бүр таныг унтаж байхад таны арьс, үс, биенээс ялгарах тос дэрэнд шингэж байдаг. Энэ нь дэрэнд бохирдол үүсгэж бактери үржих шалтгаан болно. Улмаар харшил үүсэх нөхцөл үүснэ.

ХАМРЫНХАА ҮСИЙГ ЗУЛГААХ

Хамар доторх үсийг зулгаах нь арьсанд цочрол өгч, үрэвсэл үүсгэдэг. Түүнчлэн мэдрэлийн системд нөлөөлж менингит үүсэх, тархинд нөлөөлөх эрсдэлтэй.

НЭГ УДААГИЙН САВАЛГААТАЙ ХООЛ ИДЭХ

Нэг удаагийн саванд хийж худалдаалдаг хоол нь шинэ хийсэн хоолноос бага хэрэгцээт амин дэм, уураг агуулдаг. Энэ төрлийн хоолыг богино долгионы зууханд халааснаар хорт нэгдэл идэвхэжнэ. Ингэснээр хорт хавдар, чихрийн шижинтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэндийнхээ төлөө эдгээр 9 зүйлийг хийхээс татгалзаарай.

http://gogo.mn/ О.ХАНДМАА


Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here