Вакцин болон эмчилгээ бий болох найдвар гарч ирж байна.YTN-ийн өнөөдрийн нэгэн эерэг мэдээллийг хүргэе. БНСУ-ын вирус судалгааны баг корона19-ийг эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетийг олж илрүүлсэн байна.

БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч хоёр ширхэг эсрэг биет, MERS вирусийг саармагжуулагч нэг ширхэг эсрэг биетийг Ковид-19-ийн өргөст уурагт нийлүүлж болно гэж зарлалаа. Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.

Өргөст уураг гэдэг нь Ковид-19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ өргөст уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна. Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь корона19-ийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.

Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусын эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд корона19 вирусын RNA-г тогтоосон гэнэ. Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусыг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.

Ц.Өнөрзаяа Күүкмин Их Сургуулийн багш БНСУ, Сөүл хот

Эх сурвалж: Uno Tsog

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here