Мамба дацан хийдийн хамбын тэргүүн хамба, Билгүүн номч Д.Нацагдорж коронавирусийн эсрэг үйлчилгээтэй Хар үрэл-ийн орц найрлагын талаар мэдээлэл өглөө.

Халдварт өвчнөөс сэргийлдэг үрэл, утлагыг 1996 оноос хойш хийж байсан. Хуучин дээр үед ч гэсэн хүмүүс хийж, хэрэглэж байсан. Хүн ардад хэрэгтэй шүнгийн зүйл хийж байгаа. Мэдэхгүйгээсээ болоод муулах хэрэггүй. Халдварт өвчин, унаж, татдаг, сэтгэцийн өвчтэй, харвалт зэрэг хүмүүст хэрэглэдэг үрэл хүртэл бий. Тухайн үрлийг зүүж эсвэл утаж хэрэглэдэг. Тэрнээс бол ууж хэрэглэхгүй.

Хар үрлийн найрлаганд есөн төрлийн эмийн ургамал ордог. Үүнээс гадна есөн бурханы үүднээс тарний нь тоолж, нэг тарнийг 100 мянган удаа давтаж уншдаг. Номын ёсоор хийж бүтээдэг.

Мамба дацан хийдийн хувьд 30 жил уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж, эм үйлдвэрлэж байна. Манай үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа түүхий эд нь лабораторийн шаардлага хангасан. Есөн түүхий эдийг орцын дагуу хийхээс гадна нэг бүрчлэн тарни уншиж бүтээдэг юм. Үүний дараа олон лам нар арвана өргөдөг.

Зарим иргэдийг хувьд эсрэг байр суурьтай байгаа. Тэр бид нарт хамаагүй бид ард иргэддээ муу юм гаргаж өгөөгүй сайн юм хийж гаргаж өгч байгаа учраас сэтгэл хангалуун байгаа. Түүнийг авч хэрэглэх эсэх нь тухайн хүний сонголт. 

Үнэрлэхүй эрхтэнээр дамжуулан анагаах нян вирус устгадаг арга байдгийг олсон. Тарнийн ёсыг судлаад үзэхэд 95 хувь нь төрөл бүрийн нян, вирус, бактери, генийн түвшинд үйлчлэхээр зохиогдсон юм билээ. Тийм учраас энэ ёсыг номын дагуу бид нар үрэл болгон гаргаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр орц найрлагын дагуу есөн төрлийн эмийн ургамалтай, агь тарнийн ёс орсон, амьтны тусыг бодсон тэр тусмаа халдварт өвчтөн тусахаас хамгаалж, сахих хар үрлийг хийсэн.

Уламжлалтын шинжлэх ухааны үүднээс коронавирус манай улсад орж ирсэн тохиолдолд эмчлэх боломжийн талаар манай дацан судалсан байгаа. 

Үүний дараа Доктор, профессор Ш.Болд хар үрлийн талаар тайлбар мэдээлэл мөн өглөө. 

LIVE: Коронавирусийн эсрэг үйлчилгээтэй "Хар үрэл"-ийн орц найрлагын талаар мэдээлэл өгч байна

Мамба дацан хийдийн хамбын тэргүүн хамба, Билгүүн номч Д.Нацагдорж коронавирусийн эсрэг үйлчилгээтэй "Хар үрэл"-ийн орц найрлагын талаар мэдээлэл өглөө.

Posted by livetv.mn on 2020 m. kovo 2 d., pirmadienis

https://livetv.mn/ С.БУДРАГЧАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here