2014 он
Нийслэлийн засаг даргын наймдугаар сарын 15-ны А/709 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг барилгажуулах журмын дагуу “Нэхмэлийн” шар байруудыг дахин төлөвлөлтөд оруулсан байна.
Ингээд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас тендер зарлахад “Фүжи” констракшн компани барилга гүйцэтгэгчээр шалгарчээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нь саяхнаас өөрийн базын компани болох “Орчлон” констракшнаар барилгын ажлыг гүйцэтгүүлэх болсноо “Нэхмэлийн” шар байрны оршин суугчдад дуулгажээ.
“Нэхмэлийн” шар байрны оршин суугчид дүүргийнхээ Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна
Уг нь тендерт шалгарсан “Фүжи” констракшн оршин суугчдад хуучин орон сууцных нь метр квадрат дээр дахин найман метр квадратыг нэмж өгнө хэмээн гэрээ байгуулсан аж. Харин Орчлон констракшн оршин суугчдад нэг ч метр квадратыг нэмж өгөхгүй гэсэн учраас “Нэхмэлийн” шар байрны оршин суугчид дүүргийнхээ Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэн өнөөдөр жагсаж байна.
Түүнчлэн иргэд манай дүүрэгт баригдаж буй бараг бүх барилгыг Орчлон констракшн гүйцэтгэдэг. Энэ бүгд манай Засаг даргатай холбоотой, хэрвээ бидний эсэргүүцлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол дахиад дэлгэх зүйл их бий гэдгийг ч онцолж байсан юм.








Эх Сурвалж https://mass.mn/n/18920
Zarig.mn
Дахин төлөвлөлтийн хохирогчид: Бид хоёр жил гаруй түрээсийн байраар явж байна, жинхэнэ коронавирус тархах заваан нөхцөлд амьдарч байна