Нийслэлийн Засаг Даргын 2020 оны Хоёрдугаар сарын 21-ны өдрийн  Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол Ардын намын бүлгийн дарга  Н.Батсүмбэрэлийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томиллоо. Н.Батсүмбэрэл нь 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр Чингэлтэй дүүргээс сонгогдсон юм.

1 сэтгэгдэл

  1. Урд нь Дарга нарынхаа сэтгэлээ шингээж хийсэн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг дампууруулчив. Ургамалд сэтгэл дагаж байж цэцэглэдийн шүү.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here