• Орчин үеийн чиг хандлагыг уламжлалт хэв маягтай хослуулж, тансаг зах зээлийн эзэнт гүрнийг босгосон Бернар Арно LVMH-ийг улам хүчирхэгжүүлэхээр зэхэж байна
  • Арно дайралт бүртээ ялалт байгуулж байсангүй. Хэвлэлийнхний нэрлэж заншсанаар гар цүнхний дайн буюу Италийн домогт Gucci-ийн төлөөх өрсөлдөөнд Арно Францын тансаг зэрэглэлийн салбарын өрсөлдөгч Франсуа Пинод ялагдсан юм

“Louis Vuitton, Dior зэрэг брэндүүд яагаад ийм амжилттай байдаг вэ? Яагаад гэвэл эдгээр брэнд хэзээ ч хуучиршгүй болон хамгийн шинэлэг гэсэн эсрэг, тэсрэг шинжийг агуулдаг… Яг л гал, ус хоёрыг хослуулсан мэт хэмээн Арно тодорхойлж байна. Fendi, Bulgari, Dom Pérignon, Givenchy зэрэг 70 гаруй брэндийг нэгтгэсэн LVMH-ийн эзэнт гүрэн эсрэг тэсрэгийн нэгдлийн ачаар түүхэн дээд хэмжээний борлуулалт, ашиг хүртжээ. Энэ нь эргээд LVMH-ийн хувьцааны ханшийг өсгөж, улмаар дөрвөн жил хүрэхгүй хугацааны дотор үнэлгээ нь гурав дахин нэмэгдсэн юм.

Иймд, компанийнхаа 47 хувийг гэр бүлийн хамт эзэмшдэг Арногийн хөрөнгө сүүлийн гурван жилд 68 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 102 тэрбум болжээ. Тэрбээр өдгөө дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд Жефф Безос (110 тэрбум ам.доллар), Билл Гейтс (106 тэрбум ам.доллар) нарын дараа гуравдугаарт бичигдэж байна. Гэтэл өдгөө 70 настай Арно амралтаа авах бодолгүй байна. LVMH аравдугаар сарын сүүлчээр Америкийн үнэт эдлэлийн 182 жилийн түүхтэй Tiffany брэндийг худалдаж авахаар 14.5 тэрбум ам.долларын санал тавьсан билээ.

Энэ нь Арногийн хамгийн өндөр дүнтэй худалдан авалт юм. Арно Microsoft-той харьцуулбал бид жижигхэн хэмээж байна. Үнэхээр LVMH-ийн зах зээлийн үнэлгээ 214 тэрбум ам.доллар бол Microsoft-ийн үнэлгээ 1.1 их наяд ам.доллар билээ. Тиймээс “Бид дөнгөж эхэлж байна” хэмээн Арно өгүүлэв. Францын, аж үйлдвэр хөгжсөн хойд бүсэд бизнесийн гараагаа эхлүүлж байсан Арно багаасаа хөгжмийн ертөнцөд шимтэн дурласан боловч тайзны төгөлдөр хуурч болоход авьяас дутжээ.

Арно гэр бүлийн хөрөнгөөс 15 сая ам.доллар, Lazard компани үлдсэн 80 сая ам.долларыг нь гаргаж, Christian Dior-ийг худалдан авсан юм.

Тиймээс тэрбээр 1971 онд Францад инженерийн сургууль төгсөж, өвөг эцгийнхээ, Рубе хотод үүсгэн байгуулсан барилгын компанид эцгийн хамт ажиллаж эхлэв. Тухайн онд таксины жолоочтой хөөрөлдсөн хэдхэн үгс түүнд ирээдүйн LVMH-ийг бүтээх сэдэл өгчээ. Арно таксины жолоочоос Францын Ерөнхийлөгч Жорж Помпидуг мэдэх эсэхийг асуухад жолооч “Мэдэхгүй. Гэхдээ Christian Dior-ийг бол мэднэ шүү” гэсэн аж. Арно 25 насандаа гэр бүлийнхээ бизнесийг залгамжлан авчээ. Социалист үзэлтэй Франсуа Миттеран 1981 онд Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Арно АНУ-д очиж, бизнесийн салбараа нээв. 

Гэвч түүний амбиц барилгын салбараар хязгаарлагдсангүй. Арно цар хүрээг нь олон улсын зах зээлд тэлэх боломжтой, франц суурьтай компани байгуулахыг хүсчээ. Ийнхүү тэрбээр 1984 онд Christian Dior-ийг худалдах гэж буйг сонсоод зоримог алхам хийв. Тус брэндийн толгой компани, бөс бараа, живх нийлүүлэгч Boussac дампуурч байсан тул Францын Засгийн газар уг компанийг худалдах зар тараажээ.

Арно гэр бүлийн хөрөнгөөс 15 сая ам.доллар, Lazard компани үлдсэн 80 сая ам.долларыг нь гаргаж, Christian Dior-ийг худалдан авсан юм. Тухайн үед Арно үйл ажиллагааг нь сэргээх, ажлын байрыг хадгалж үлдэх амлалт өгсөн гэдэг ч эцэст нь 9,000 ажилтныг цомхотгож, бизнесийн дийлэнх хэсгийг нь худалдах замаар 500 сая ам.доллар “халаасалсан” байдаг. Шүүмжлэгчид Арног америк маягийн түрэмгий зан гаргасан хэмээн буруутгаж байсан ч эцэст нь бууж өгөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Хожим, хэвлэлийнхэн Арног “Ноолууран пальтотой чоно” хэмээн хочилсон байдаг. Үүний дараа Арно Dior-ийн сүрчгийн бизнесийг онилов.

Louis Vuitton Moët Hennessy компанийн удирдлагын түвшинд маргаан үүссэн нь Арногийн хувьд завшаан болжээ. Хамгийн түрүүнд тэрбээр арьсан эдлэлийн компани Vuitton-ийн удирдлагатай хамтрав. Vuitton-ийн үүсгэн байгуулагч гуравдугаар Наполеон хааны хатан Евгенияд захиалгын чемодан урлаж өгдөг байсан юм. Арно Vuitton-ийн захиралд тусалж Moët-ийн захирлыг суудлаас нь огцруулахдаа Vuitton-ийн захирлыг ч мөн унагаах санаатай байжээ. 1990 онд тэрбээр Lazard-аас дахин нэг удаа санхүүжилт авч, Францын оргилуун дарсны алдарт Moët & Chandon болон 1765 оноос эхтэй, коньяк үйлдвэрлэгч түүхэн брэнд Hennessy нарыг нэгтгэсэн Vuitton-ийн удирдлагыг гартаа авчээ. 

Ийнхүү Louis Vuitton Moët Hennessy-ийг өөрийн мэдэлд оруулсан Арно олон тэрбум ам.доллараар Европын хувцас загвар, сүрчиг, үнэт эдлэл, бугуйн цаг, дарс, спиртийн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч компаниудыг худалдан авч эхлэв.

LVMH 2008 оноос хойш 20 компани худалдан авч, өдгөө нийт 79 брэндийг нэгтгээд байна. Тэрчлэн, 2011 онд Италийн үнэт эдлэлийн Bulgari брэндийг хувьцаа зонхилсон 5 тэрбум гаруй ам.доллараар худалдан авсан юм. Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр дээд зэрэглэлийн ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгч Loro Piana  компанийг 2.6 тэрбум ам.доллараар авав. Арногийн хамгийн сүүлийн худалдан авалт дөрөвдүгээр сард хэрэгжжээ. Тодруулбал, Лондонд төвтэй зочид буудлын групп Belmond-ийг 3.2 тэрбум ам.доллараар авсан байна.

Арно таксины жолоочоос Францын Ерөнхийлөгч Жорж Помпидуг мэдэх эсэхийг асуухад жолооч “Мэдэхгүй. Гэхдээ Christian Dior-ийг бол мэднэ шүү” гэсэн аж.

Уг нэгтгэлээр Belmond-ийн мэдэлд байсан Венецийн зочид буудал Cipriani, тансаг зэрэглэлийн төмөр замын тээврийн компани Orient Express, Ботсваны дээд зэрэглэлийн гурван амралтын газар шилжиж ирэв. Boussac-ийн худалдан авалтын гэрч болсон нэгэн банкир “Бернар Арно бол бүтээгч биш, эзэрхийлэгч” хэмээн тэмдэглэж байна. Арно дайралт бүртээ ялалт байгуулж байсангүй. Хэвлэлийнхний нэрлэж заншсанаар “гар цүнхний дайн” буюу Италийн домогт Gucci-ийн төлөөх өрсөлдөөнд Арно Францын тансаг зэрэглэлийн салбарын өрсөлдөгч Франсуа Пинод ялагдсан юм.

Удаах арван жилийн хугацаанд тэрбээр хеж сангуудын “арга мэхээр” Birkin цүнх, торгон ороолтоороо алдаршсан, 182 жилийн түүхтэй Hermès брэндийн 17 хувийг нууцаар худалдан авав. Арногоос ангижрахыг хүссэн Hermès 2017 он хүртэл удаан тэмцсэн ба эцэст нь LVMH, Hermès-ээс цуглуулсан хувьцааныхаа дийлэнхийг эргүүлэн худалдсанаар дууссан юм. Арногийн зүлгэсэн мэт өө сэвгүй төрхийг нарийн ажвал хуяг дуулга өмссөн гэлтэй. Есдүгээр сарын сүүлчээрх нэгэн баасан гарагийн бүүдгэр өглөө тэрбээр LVMH-ийн брэндүүдээр иж бүрэн хувцаслажээ.

Celine-ийн судалтай хослол, Loro Piana-ийн хөх зангиа, Berluti-ийн арьсан гутал, Dior-ийн цагаан ханцуйтай цамц өмссөн байх агаад цамцных нь зүрхэн талд нэрийн эхний хатгамал үсгүүд харагдав. 185 сантиметр өндөртэй, туранхайвтар биетэй Арно долоо хоногт дөрвөн цаг теннисээр хичээллэж, жингээ барьдаг аж. Заримдаа тэрбээр найз Рожер Федерертэйгээ тоглодог. Арно “Чиний харж байгаачлан, би жин нэмэхгүйг хичээдэг. Тиймээс спортоор идэвхтэй хичээллэдэг” гэв. Парисын өмнөд хэсгийн хээнцэр дүүрэгт байрлах, XVII зуунаас эхтэй харшид өглөөний 6:30 цагаас эхлэн завсаргүй ажиллах түүний цагийн хуваарьт багтсан цор ганц завсарлага бол спорт.

Тэрбээр өглөөг сонгодог хөгжмөөр угтаж, зах зээлийн мэдээ гүйлгэн хараад гэр бүлийн гишүүд, захирлууд руугаа зурвас илгээдэг. Арно “Би брэндээ 10 жилийн дараа ч өндөр эрэлттэй байх ёстой гэж боддог. Бидний амжилтын нууц үүнд оршдог” гэв. Арногийн ууган охин, Louis Vuitton-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, 44 настай Дельфина Арно “Аав маань бараг 24 цаг ажилладаг. Тэр унтаж байхдаа ч зүүдэндээ шинэ санаа төрүүлдэг” гэв.

Forbesmongolia Mongolia
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here