Арабын Нэгдсэн Эмират улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор анхны цөмийн цахилгаан станцын зөвшөөрлөө олголоо.

Ингэснээр Арабын ертөнц түүхэндээ анх удаа цөмийн эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ хангах боломж бүрдэж байна. “Korea Electric Power”-ийн эзэмшил дэх цахилгаан станц нь ойрын хэдэн сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Барилгын үндсэн ажил нь дууссан ажээ. Бүс нутаг дахь гол өрсөлдөгчид гэгддэг Саудын Араб, Египет ч бас цөмийн цахилгаан станц байгуулах эрмэлзэлтэй байгаа юм.


Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
,Б.Дашням

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here