Нийслэл хотынхоо төв гудамж, нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өглөө. Үнэхээр сайшаалтай.

Уг нь ийм хуулийн заалт байдаг ч хэрэгжүүлэх нь тун ховор. Чихнийхээ хажуугаар л өнгөрөөдөг. Тиймээс энэ бүхнийг чангатгаж, явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллах гэнэ. Энэ хүмүүс иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяж болохгүй, татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх зэрэг  шаардлага тавьж ажиллана. Нэг үгээр хэлбэл цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагч нар гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Хэдийгээр гоё ганган хувцасласан залуус гудамжинд шүлсээ хаяад зогсож байх нь энүүхэнд. Энд тэнд гудамжны буланд нус, шүлс, цэр, тамхины ишний бөөгнөрөл үүссэн байдаг нь хэвийн л үзэгдэл. Гудамжаар хайнааж, найтаах, хахаж цацан шүлсээ хаях, нусаа нийх нь ч элбэг харагддаг. Олон сайхан өндөр барилга байшин баригдаж, гоё ганган хүмүүс их байдаг ч наад захын соёл нийтийн иргэдэд байдаггүй нь харамсалтай. Ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгч болдог.


Энэ бохир муухай бүхэн агаарт дэгдэж, иргэдийн эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлнэ. Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч, шинжилгээ хийхэд, хөрсний бохирдлын хэмжээ маш өндөр хувьтай гардаг байна.

 Тиймээс энэ бүхэнтэй эвлэрэлгүй, хууль хяналтаа сайжруулан, жинхэнэ соёлтой Улаанбаатарыг бий болгохын хотын дарга чангахан үүрэг өгсөн нь тун ч сайшаалтай.

Ингэж л байж хот нь цэвэр байж, иргэд нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Бусад оронд Зөрчлийн хууль хэрхэн хэрэгждэг вэ?

Харин гадаадын улс орнуудад яадаг  юм бол.  Улс орон бүрт Зөрчлийн гэж болохоор хууль үйлчилдэг ажээ. Энэ нь  амьдарч буй хотныхоо гудамж, талбайг  цэвэрхэн байлгахаас  эхлээд иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрахад эргээд эерэгээр нөлөөлдөг байна. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулсан бол гурав хоногт торгууль төлөхийг шаарддаг.

http://ulaanbaatar.mn/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here