“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нартай ярилцлаа.
-“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон гэргүй иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авдаг юм байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэхээр танайх 200, 400 саяар төрөөс санхүүждэг хэрэг үү?
-Бид хоёр “Зөв амьдрах ухаан” ТББ-аа 2006 оноос үүсгэн байгуулж, 14 дэх жилдээ ажиллаж байна.
2006-2013 он хүртэл төр засгийн байгууллагын ямар ч хамааралгүй, оролцоогүйгээр ажиллаж ирсэн хүмүүс. 2013 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Цагдаагийн газраас манайхтай хамтран ажиллах санал ирүүлсэн.
“Та хоёрт туршлага нь байна, улсад мөнгө байна. Монголд ядуу иргэд олон байна. Тийм учраас үүн дээр хамтарч ажиллая. Ирэх жил АСЕМ-ын уулзалт болно. Түүний бэлтгэл ажил болгож энэ ажлыг эхлүүлье” гэсэн санал тавьсан. Ингэхдээ “Өмнө нь та хоёр олон жил хөрөнгө санхүүгүй болоод ирсэн юм чинь үүн дээр чинь улс түлээ нүүрсний мөнгө, хувцас, хүнс хоолыг нь даая. Та хоёрт нэлээд дэмжлэг болно, нэлээд ачаа чинь хөнгөрнө” гэсний дагуу бид хоёр төр засагтай хамтарч эхэлсэн үе маань тэр.
Ингээд Цагдаагийн газартай бид 2013 оны хоёрдугаар сарын 19-нд гэрээ байгуулж 60 иргэнийг баривчилгаагаар манайд авчирч өгсөн. Нэг гэрт зургаан хүн байхаар тооцож 10 гэр манай хашаанд авчирч барьж өгсөн. Доторх тавилга бүх юмыг худалдаж авчирч өгдөг. Гэхдээ үнэ нь маш өндөр. Гэтэл ор дэр нь зүгээр нэг наар. Брезинт гэж ногоон даавуу, хаяавч гэж цаас. Бид хоёр төр засгийнханд ад үзэгдэж байгаа ажил энэ үеэс эхэлсэн.
Үнэндээ 2018 онд тийм 400 сая төгрөг байхгүй. 2019 онд 240 сая төгрөг авсан гэж бичсэн байсан.
Өдийг хүрэхдээ янз бүрийн юм туулж ирсний хувьд бид хоёр хатуу шаардлага тавьсан. Улсын мөнгө урсаж байна. Энэ гэр чинь ямар үнэтэй юм бэ, тийм үнэтэй хэр нь яагаад шаардлага хангахгүй байна вэ. Хоёр гурван саяар үнэлэгдэж ирсэн гэр яагаад ийм хэврэг байна вэ гэсэн шаардлагыг тавьж эхэлснээс болж энэ асуудал эхэлсэн хэрэг. Ингээд энэ ажил эхэндээ дөрвөн cap үргэлжлээд зогсчихсон.
2013 оны тавдугаар сарын 31-нд гэсэн үг. “Одоо яах вэ гэрээ дуусчихлаа” гээд Нийслэлийн цагдаагийн газарт хандахад “Үргэлжлэх боломжгүй. Гэрээний хугацаа дууссан. Бид мэдэхгүй” гэлээ. Ингэж хэрүүл хийсээр дараа өвөлтэй золгосон. Өвлийн хүйтэн боллоо, энэ олон хүний нүүрс түлээг яах вэ гэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцна гэсэн.
Үүний дагуу зургаан сарын гэрээ байгуулаад явсан. Дахиад л эзэнгүй болсон. Нийслэлийн халамжийн газар гурав, гурван сараар хоёр удаа сунгаад ажиллалаа. Үүнээс хойш бол бидэн дээр эзэнгүй хаяж, улс мөнгөө ч өгдөггүй болсон.
-Нөгөө хүмүүс нь танай дээр байсан хэвээр үү?
-Тэгэлгүй яах вэ. 2015 оноос хойш бид хоёр шүүхдэж эхэлсэн. Төрийн байгууллагын хүмүүс бол эхлээд “Загдаа гуай түр хүлээж бай” гэдэг байсан бол сүүлдээ улс мөнгөгүй болж хувирсан.
Маш олон жил явж ирсний дараа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр Ерөнхий сайд бид хоёрыг Төрийн ордонд хүлээж аваад уулзсан юм. Бид “Та манайд очоод нэг үзээч. 130-аад хүн амьдарч байна. Үүнийг ойлгодог төр засгийн байгууллага алга. Бид анхан шатны байгууллагаас авахуулаад таныг хүртэл явж ирлээ. Үүнээс болж хоригдож хүртэл үзлээ” гэсэн.
Тэр сарынхаа 9-ний 10:00 цагт бүх яам агентлаг газар хэлтсийн дарга хүүхдийн байгууллагын хүмүүсээ дагуулж ирээд манайтай танилцаад “Энэ хоёр хүний өнгөрсөн хугацаанд гаргасан 200 гаруй сая төгрөгийг улс төлөх ёстой. Иргэн хүнтэй гэрээ байгуулаад ийм их ачаалал нэмчихээд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй хохироож болохгүй. Тийм учраас Нийслэлийн Тамгын газар 50 хувь, Нийгмийн хамгааллын яам гарга” гэж үүрэг өгсөн.
Жил дамжиж ямартаа ч санхүүжилт цуварсаар орж ирсэн.
-Тэр бол төсөл хөрөнгийн мөнгө биш байх нь?
-2013 оноос хойш орон гэргүй иргэдийг байрлуулж, хооллуулж ундалж байсан зардал. Өөр санхүүжилт байхгүй.
Хүн чинь ийм мэдээлэл сонсохоороо эвгүй болдог юм байна. Өөртөө итгэхгүй. Юу билээ, хаанаас ийм их мөнгө ороод ирлээ гээд банкан дээр очиж дансаа шүүсэн.
Үнэндээ 2018 онд тийм 400 сая төгрөг байхгүй. 2019 онд 240 сая төгрөг авсан гэж бичсэн байсан. 2019 оны наймдугаар сарын 26-нд Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр манай дээр ирж үйл ажиллагаатай танилцсан.
Манайхаас 34 хүүхэд сургуульд явдаг. Хүүхдийн хичээл сургууль эхлэх гэж байгаа учраас багахан ч гэсэн нэмэр болъё. Яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 9 сая төгрөг олгоё. 9.5 сая төгрөгийг Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газарт үүрэг өгч гаргуулъя.
Үүнийг та хүүхдүүдийнхээ сургууль соёл, хөгжлийнх нь асуудалд нэмэр болгоорой гэсэн. Тэр нь бас 10, 11 дүгээр сард хуваагдаж орж ирсэн. Үүнээс өөр мөнгө байхгүй.
Би үнэхээр гайхаж байна. Хүнийг харлууллаа гэхэд арай ингэж дэндүү хэлж болохгүй. Орон гэргүй тэнэмэл иргэдийн 600 сая төгрөгийг Загдаа завшжээ гээд л бид хоёрын зурагтай мэдээлэл явж байна. Нэг хүндээ 38,000 төгрөгөөр бодож өдөр болгон санхүүжилт авдаг л гэнэ. Хүн үнэмшмээргүй л мэдээлэл гарлаа.
Загдаа Солонгост казино тоглож яваад хүнтэй таарлаа гэнэ. Бид хоёр бараг хашаанаасаа гарч үзээгүй хүмүүс.
Энэ жилийн хувьд 120 сая төгрөг улсаас санхүүжүүлсэн байна. Загдаа Солонгост казино тоглож яваад хүнтэй таарлаа гэнэ. Бид хоёр бараг хашаанаасаа гарч үзээгүй хүмүүс.
Энэ нөхцөл байдал бол төрийн байгууллагын үйл ажиллагааны явуургүй байдлаас болж байгаа юм. Бид 14 жилийн хугацаанд ажиллахдаа төр рүү маш олон шаардлага хүргүүлж ирсэн. Хүүхэд хамгаалал, халамж, хууль эрх зүйн чиглэлээр ингэж ажилламаар байна.
Орон гэргүй иргэдийг ингэж анхаармаар байна гэсэн саналуудаа төрийн байгууллагуудад удаа дараа янз бүрийн хэлбэрээр тавьдаг байсан. Яривал зөндөө зүйл бий. Хамгийн сүүлд Халиунаа гэх эмэгтэйн асуудал гарч ирсэн.
Хоёр жилийн өмнө манайд дөнгөж төрсөн эмэгтэй ирж байсан. Энэ эмэгтэйг энд ирснээс хойш эрсдэл нөхцөл байдлын үнэлгээг энд байгаа хүүхдүүд дээрээ хийлгэсэн.
-Танай дээр эцэг, эхгүй хүүхдүүд олноор байдаг. Танайх бол тэднийг асрах эрхгүй байгууллага гэж албаны хүмүүс ярьж байгаа?
-Агентлагаас гуйж байж 48 хүүхдэд эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Ингээд нэгэнт үнэлгээ хийчихсэн газар зөвшөөрлөө өөрсдөө өгөх ёстойгоос биш бид гуйж авах ёсгүй. Аль өнгөрсөн оны наймдугаар сард зөвшөөрөл авахаар өгсөн, гаргаж өгөөгүй байгаа. Бидний үйл ажиллагаа нийгэмд ил байдаг.
Хүмүүс манайхаас гараад буцаад л гудамжинд гардаг. Төрийн бодлого уялдаа холбоо энд хэрэгтэй. Хууль тогтоомж байдаггүй бол зарлиг тогтоол шийдвэрүүд гаргах ёстой. Ийм зүйлийг хийхгүй байгаагаас болж төрийн байгууллага төрийн бус байгууллага хоёрын хооронд зөрчил үүсэж эхэлж байна.
Бид төрийн байгууллагыг ажлаа хийхийг шаарддаг. Таг болчихдог. Хоёр жил ингэж явсны эцэст ажил дээр нь бичлэг хийгээд очсон. Үүнийг буруутгаж байгаа.Одоо би 14 цагдааг гүтгэсэн хэрэгт шалгагдаж байгаа. Хүүхэд хамгааллын 18 ажилтан миний эсрэг гомдол гаргаад байна. Бид хүүхдийн эрх зөрчөөд байгаа төрийн байгууллагын хүмүүст хариуцлага тооцохыг ярьсны төлөө ийм хариуцлага хүлээж байна.
2016 онд гэхэд 21 цагдаа зодсон хэргээр бид хоёулаа шоронд орж байсан. Төр юу болчихов. Эмгэн, өвгөн хоёрт зодуулаад явдаг төрийн цагдаа байх уу. Бид траншейнд бөөс, хуурсандаа баригдаж байсан 130 хүнийг халуун ам бүлтэй нь хүн шиг амьдруулж байгаа нь гавьяа биш үү.
Эхнэр Г.Амарсайхан:
-Танай байгууллага дээр X гэх бүсгүй хүүхэдтэйгээ уулзах гэж ирсний телеө багагүй маргаан үүсч байгаа бичлэг олон нийтэд тарсан. Бүсгүйг Загдаа гуай та хоёр үг хэлээр доромжилсон явдал хүмүүсийг эмзэглүүлэх шиг боллоо?
-Хоёр нас хүрээгүй хүүхдээ хаяад биеэ үнэлээд явсан бүсгүйн тухай юм.
Халиунаа хүүхдээ хаяж яваад гурван cap гаруй алга болсон. Харьяа дүүрэгтээ хандлаа. Регистрийг нь явуулчих эрэн сурвалжлаад олоод егье гэлээ. Гурван cap өнгөрлөө, таг. Хүмүүсийн ярьж байгаагаар 13-ын тэнд биеэ үнэлж байна гэсэн мэдээ бид сонссон. Утсаар ярихаар “12 сарын 24-нд хүүхдийнхээ төрсөн өдрөөр очно” гэсэн ч байхгүй.
Ингэж явсаар гурван сарын дараа нэг орой ирсэн. Бид бодохдоо хүүхэд дээрээ ирж дээ гэж бодсон. Гэтэл шууд бичлэг хийгээд эхэлсэн. Халиунааг хоёр жилийн өмнө сайхан байхад нь бид хүлээж аваагүй. Асрамжид өссөн хүүхэд. Тэнд байхдаа яг энэ маягаар явж байгаад жирэмсэн болсон. Тэгэхээр асрамжийн газар нь хөөчихсөн.
2017 оны арванхоёрдугаар сарын 24-нд Гуравдугаар төрөхөд төрсөн. Төрөхөөс хүлээж авах газар олдоогүй. Асрамжийн газар нь манайд хандаж хүлээж авахыг гуйсан. Түүнийх нь дагуу эмнэлгээс шууд энэ төвдөө авчирсан. Ирэхэд нь би 60 настай нэг хөгшиндөө даатгаж, “За чи энэ охиныг, хүүхэдтэй нь асраарай” гээд хүлээлгэж өгсөн.
Монголын ард түмэн ч Халиунаад, хүүхдэд нь маш их тус дэм болсон. Гэвч хоёр жил өнгөрөхөд түүний ааш зан, явдал засраагүй. Хүүхдээ орхиод яваад өгсөн. Буцаж ирэхдээ хүмүүсийн хатгаасаар биднийг өдөөн хатгаж л ирсэн байгаа юм.
Харин бид хүүхэдтэй нь уулзуулж, хамт байлгахыг хүссэн. Хоёр настай хүүхэд гэдэг нялх шүү дээ. Эхээ харчихаад яваад өгвөл шөнөжин уйлна. Түүнээс гадна Халиунаа нэгэнт асрамжийн газраар өссөн хүүхэд, хүүхдээ битгий ийм замаар явуулаасай гэж хүссэндээ түүнийг үлд, хүүхэдтэйгээ бай гэж шаардсан.
Хариуд нь тэр хүүхэд “Эрх зөрчигдлөө, 108 дуудна, цагдаа дуудна” гэх мэтээр янз бүрээр аашилсан. Гэтэл түүнийг олон нийт “Загдаа, Амраа хоёр хүүхэдтэйгээ уулзах гээд ирсэн эмэгтэйг элдэв бусаар доромжилж уулзуулсангүй” гэж ойлгосон.
Мэдээж хүүхдээ тоохгүй, өнгөрсөн хоёр жилийн бидний сэтгэл гаргаж харж хандсан сэтгэл рүү ус цацсан учраас уур хүрч “Чи янхан шүү дээ” гэж хэлсэн. Үнэхээр тийм шүү дээ. Би Халиунааг ажил хийгээд явсан бол тоохгүй, хүүхдийг нь хараад өгнө. Гэтэл биеэ үнэлээд явж байгаа хүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм л явдал болсон юм.
Үнэхээр өнгөрсөн олон жил ийм хүмүүстэй нүүр тулж ажилласны хувьд хүүхдийн эрхийн ямар хүнд зөрчил байдгийг бид сайн мэднэ.
Гэтэл тийм хүнд өнөөдөр манай төр засаг, хүүхдийн байгууллага “Хүүхдийг нь өгнө” гэж ярьж байна. Би өгөхгүй. Тийм хүн хүүхдээ аваад яах вэ. Ойлгомжтой. Ийм олон гашуун жишээг бид мэднэ.
Хүүхдээрээ гуйлга гуйлгуулдаг, халуун турбонд хүүхдээ түлдэг, дагавар хүүхдээ галын дэгээ төмрөөр хайрах зэрэг олон зүйл тулгарч байсан. Үүн дээр хүүхдийн байгууллагууд ажилладаггүй хэр нь Халиунаагийн хүүхэд дээр их ажил хэрэгч ажиллаад байгаа.
Би төрсөн цагаас нь хамгаалж, асарч ирсний хувьд өгөхгүй. Тэр хүүхэн хүүхдээ ой хүрээгүй байхад нь баганаас уяж байгаад унагааж хөлийг нь хугалж байсан. Үнэхээр өнгөрсөн олон жил ийм хүмүүстэй нүүр тулж ажилласны хувьд хүүхдийн эрхийн ямар хүнд зөрчил байдгийг бид сайн мэднэ.
-Одоо танай байгууллага ямар санхүүжилтээр явж байна вэ?
-Бид хоёр жижиг үйлдвэртэй. Хүн хэрэглэж болох бүхий л зүйлсийг үйлдвэрлэдэг. Монгол гэрийг жижгээс эхлээд 12 ханатай хүртэл хийдэг. Блок үйлдвэрлэж айлуудын хашаа зуслангийн хашаа гарааш барьж өгдөг. Айлын хаус байшин барьдаг. Тэр ажилд энэ хүмүүс маань оролцдог. Монголын ард түмэн биднийг мэдэж байгаа даа.
-Архины хамааралтай хүмүүстэй тэр бүр энгийн хүн шиг харьцах хэцүү. Та хоёрыг тэдгээр хүмүүстэй харьцаж байгаа байдлыг хүмүүс ихээхэн шүүмжилдэг?
-Эдгээр хүмүүс бүгд хүн. Адилхан эхээс төрсөн. Анх төрөхдөө ийм төрөөгүй. Би ирээдүйгээ иймээр зөгнөөгүй, сайхан амьдрах мөрөөдөлтэй гэдэг.
Энэ иргэд нь бүх юмны гадуур орхигдсон хүмүүс. Үүнийгээ ч төрийнхөн хүлээн зөвшөөрдөг. Тэд архинаас гаръя гээд бодоод байна, чадахгүй байна. Тэдэнд тусламж хэрэгтэй, ядаж л орчин хэрэгтэй. Заримдаа албадах зүйл ч хэрэгтэй.
Чи хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой, чамд үйлчилдэг хууль байгаа шүү гэж сануулахаас өөр аргагүй. Үүнийг хатуу бөгөөд янз бүрийн аргаар ойлгуулж харьцах шаардлага гардаг.
Үүнийг л бид хоёр нийгэмд үлгэрлээд явж байгаа хүмүүс. Бид хоёр амьдралаа энэ хүмүүст заадаг. Алдаж оносон бүх зүйл дээрээ л туршлага болгож энэ хүмүүст зааж байгаа.
-Хүүхдийн асуудал дээр албаныхан өөр зүйл яриад байгаа. Танай дээр хэчнээн хүүхэд байна. Үнэхээр эх эцэггүй хүүхдүүд байна уу?
-Манайд 60 гаруй хүүхэд, 60 гаруй том хүн бий. Гэхдээ тэд бүгд халуун ам бүлээрээ байгаа хүмүүс. Эцэг, эхгүй нэг ч хүүхэд байхгүй. Харин эцэг, эх нь архины хамааралтай болоод гудамжинд гарчихсан л байгаа юм. Бид хоёр уг нь Монгол Улсдаа маш их үүрэг гүйцэтгэж, маш их нэмэр болж яваа хүмүүс гэж боддог.
130 иргэн халуун ам бүлээрээ, нөгөө траншейнд шуудай үүрээд бөөс хуурсандаа баригдсан хүмүүс хүн шиг болчихсон, машин унаатай болчихсон, хөдөлмөр эрхлээд, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч байна.
УИХ-ын гишүүдээс, баян хөрөнгөлөг хүмүүсээс хэн нь ийм юм хийсэн юм бэ. Бид хоёрыг муу хэлээд байгаа агентлаг, хүүхдийн байгууллагаас хэн нь хийсэн юм бэ. Энэ олон асрамжийн төвүүд ямар хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгээд халуун ам бүлээр нь болгочихсон юм бэ. Гэр бүлийн амар тайван аз жаргал гэдэг юугаар ч сольшгүй, юугаар ч үнэлэгддэггүй юмыг бид хоёр хийсэн.
Баян байна уу, хоосон байна уу хамаагүй. Халуун ам бүлээрээ байгаа хэр нь хуурай гамбираа хайраад идэж байгаа нь жаргал байдаг юм. Гэтэл төрийн хамгийн амархан хийж чаддаг зүйл бол шүүхээр оруулаад эх эцэг байх эрхийг нь хасаад хүүхдүүдийг асрамжийн төвд өг гэдэг. Ямар их хохирол дагуулж байгааг хэн ч боддоггүй.
Манайд 60 гаруй хүүхэд, 60 гаруй том хүн бий.
Хэдий архичин ч гэсэн тэд эцэг эх. Үр хүүхдээ асрамжид өгсөн хүмүүс юуны төлөө амьдрах вэ. Асрамжид өссөн хүүхдүүд хэн болж гарч ирэх вэ. Траншейны хүний тоо л нэмэгдэж байгаа шүү дээ. Асрамжийн төвөөс 17-хон настай охин манай дээр ирээд гурав хоногийн дараа зулбалаа. 12 настай охиныг асрамжийн төвийнх нь 15 настай хүү хүчиндэж жирэмсэн болгосон хэрэг гарлаа. Хүү нь шоронд явж охин нь аборт хийлгэлээ.
Төрийн асрамжийн том аппарат хаана байна вэ. Бид хоёроос дор ажиллаж байж яагаад бидэн рүү дайраад байна вэ. Миний 14 жил хүмүүжүүлсэн хүүхдүүдээс өнөөдөр нэг ч хулгайч, нэг ч биеэ үнэлэгч төрөөгүй. Тиймээс би тийм бузар газар руу хүүхдүүдээ өгөхгүй. Би хэнд ч хэлдэг. Манайх шиг сайхан болчих. Тэгвэл хүүхдүүдээ өгнө гэдэг.
Хүүхдийн маш олон зөрчлийг бид мэднэ. Төрийнхөн ямар хайхрамжгүй, хэнэггүй ажилладаг олон жишээг хэлмээр байвч цаг хугацаа их орох байх. Нийслэлийн гэр, бүл хүүхэд залуучуудын газрын дарга Мандуул яасан их худал мэдээллийг олон нийтэд өгдөг хүн бэ.
Өөрөө манай ажилтай танилцаад “За 11 дүгээр сард шийднэ” гээд явсан хүн. 12, 1 cap гараад таг болчихсон. Асуухаар доод хүмүүстээ хэлчихсэн, тэдэнд л итгэчихлээ гэнэ. Сүүлдээ бүр таг болсон. Арга ядаад ажил дээр нь бичлэг хийгээд явж очсон. Тэгэхэд өөдөөс нь ажил хийлгэхгүй байна гээд цагдаа дуудсан. Ийм л үйл ажиллагаа болж өнгөрч байна даа.
Б.ЭНХЗАЯА, ӨДРИЙН СОНИН