Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Увс нуур болон  Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын  хөндийгөөр 17-22  градус,  Хөвсгөлийн уулс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр  11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here