Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаан 15.30 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан зарласан юм.
Уг хуралдаанаар БНХАУ-аас ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор боллоо.
БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо. Мөн БНХАУ-ын нэг ч иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй болсон байна. Түүнчлэн тус улсын иргэдийг гуравдагч орноос ирсэн ч улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах юм.
Zindaa.mn Б.Гантуяа




