Хятадын Ухань хотод сурч байгаад Монголдоо ирсэн А.Золбоо БНХАУ-ын Хятадын People’s daily вэб сайтаас Корона вирусын талаар орчуулжээ.

Тэрбээр А.Золбоо Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-д байна.

42 мин · Ulaanbaatar

Шинэ Корона вирусын халдвартай холбоотой Дэлхий дахины мэдээллийг Хятад эх сурвалжаас түүвэрлэн авч хүргэе:

2020.02.10-ны өглөө 08:00 цагийн байдлаар 40235 хүн корона вирусын халдвар авсан нь батлагдаж, 23589 хүн халдвар авсан байж болзошгүй хэмээн эмнэлэгт тусгаарлагдаж байна.

6484 хүний биеийн байдал муу байгаа бөгөөд 909 хүн халдварын улмаас нас баржээ. Энэ хугацаанд 3283 хүн вирусыг ялан дийлж эдгэрэв. Өчигдөр өглөөнөөс өнөө өглөө хүртэлх 24 цагийн хугацаанд 3073 хүн шинээр халдвар авч, 4008 хүн шинээр халдвар авсан байж болзошгүй хэмээн тусгаарлагдав. 296 хүний бие огцом муудаж, 96 хүн нас баржээ. Сайн мэдээ нь өчигдөр 632 хүн эдгэрчээ.

Цагийн байдал ийм түгшүүртэй байгаа тул та бүхэн олон нийтийн газар явахдаа маскаа /амны хаалт/ байнга зүүж, цаг тутам тогтмол гараа савандаж угааж хэвшээрэй.

Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар бүү яв.
Цар тахал буюу халдварт өвчний энэ үед нийгмээрээ тайван байж, ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж, зааварчилгааг дагах нь хамгийн чухал гэж албаны хүмүүс хэлж байна. Мөн цахим орчны элдэв худал мэдээлэлд дор бүрнээ цензуртай хандаарай. Мэдээллийг цааш түгээгээрэй.

Facebook.com А. Золбоо

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here