Золгүй байдлаар амиа алдсан бяцхан охидын ар гэрт туслах хандив, сайн үйлсийн аян нийгмийн сүлжээнд ихээр өрнөх болсон. Энэхүү цахим орчны мэдээллийг бодит ажил болгож, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагджээ. Тэд өнөөдөр /2020.02.07/ орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.

Дархан сумын иргэн Б.Золзаяагаар ахлуулсан төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг НЭГДСЭН ХАНДИВ-ын дансыг нээн олон нийтэд ийнхүү зарлаж байна.

Монгол улсын хэмжээнд хорио цээр тогтоосон энэ үед золгүй явдал тохиолдсонд бид бүхэн үнэхээр их харамсаж байна. Энэхүү ажлын хэсэг хүүхдүүдийн эцэг эх, ар гэрийнхнээс нийгмийн сүлжээнд тархаад байгаа сайн үйлсийн аян, хандивыг зогсоож өгөх хүсэлтийг үндэслэл болгосон гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцолж байсан юм.

Тиймээс элэгт нэгт Монголчууд та бүхэн албан ёсоор байгуулагдсан энэхүү ажлын хэсэгтэй 9921-4151, 9922-2507, 9996-7774, 9944-6322 утсаар холбогдон мэдээлэл авна уу.
Хүн бүрийн сэтгэлийн дэмийг хүүхдүүдийн ар гэрт бодит зүйл болгон өгөхөд хамтран ажиллахыг хүсч байна.

Эх сурвалж: Дархан-Уул Аймаг 

#ХАНДИВЫН_ДАНС: ХААН БАНК 5046571124
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here