-“Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно” гэсэн үг байдаг шүү дээ.

Бид энэ удаад Дэлхийн Их Сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоод ирсэн Н.Булгантамиртай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд оролцсонд танд юуны өмнө баяр хүргэе.

Баярлалаа. Танай хамт олон болон энэхүү ярилцлагыг хүлээн авах бүхий л хүмүүстээ энэ гайхалтай өдрийн мэндийг дэвшүүлэв. Манай баг Тайланд улсын Bangkok хотод зохион байгуулагдсан Дэлхийн Их Сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах 40 дахь удаагийн тэмцээнд оролцоод ирсэн.

Дэлхийн Их Сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн болон Олон улсын тэмцээний зарчим, дүрэм нь манайд хөгжиж буй мэтгэлцээнтэй харьцуулбал ямар  ялгаатай байна вэ?

-World University Debate Championship /WUDC / бол Дэлхийн Их Сургуулиудын оюуны олимп л гэсэн үг. Тэнд чадвар муутай эсхүл бэлтгэлгүй баг нэг ч байхгүй шүү дээ. WUDC бол сонгодог парламентын мэтгэлцээний төрөл юм. Тиймдээ ч манайд байгаа парламентын мэтгэлцээнээс зарчмын хувьд өөр гэж хэлж болно. Энгийнээр тайлбарлавал нэг удаагийн тоглолтонд 4-н баг оролцдог. Мэтгэлцээний явцад хувь мэтгэлцэгч бусдад төдийлөн л садаа болохгүй бол бүхий л аргыг ашиглах боломжтой. Дүрмийн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Харин шударга мэтгэлцэх зарчим нь ялах болон ялагдах үндэслэлийг дүрмийн хувьд ижил жинтэй дэнсэлдэг.

Миний бодлоор мэтгэлцээний хамгийн гол зүйл нь мэтгэлцээний шийдэл байх ёстой. Мэтгэлцээний шийдлийн хувьд аль салбар, ямар төрлийн шийдлүүд байдаг вэ?

-Энэ тэмцээнд оролцсон 400-н баг эхний ээлжид тойргийн 9-н тоглолт хийдэг. Тойргийн 9-н тоглолт бүр өөрийн гэсэн өвөрмөц шийдлүүд байсан. Шийдлүүдээс дурдахад:

        *Энэ танхимд Мексикийн Засгийн Газар монополь болсон картелүүдийг хориглох нь зөв

      *Энэ танхимд Олимпыг үргэлжлүүлэн зохион байгуулах нь зөв.

*Энэ танхимд Дунд болон ахлах ангийн сурагчдыг насаар нь бус дүнгээр нь ялгах нь зөв.

*Эцэг, эхчүүд нь хүүхдэдээ өөрийн шашныг шууд тулгах нь буруу гэх мэт шийдлүүд бий.

Мэтгэлцээний шийдлүүдийн хувьд бас чамгүй бэлтгэл шаардагдах юм байна.Танай багийн хувьд хэрхэн бэлдэж оролцсон бэ? Мөн энэ тэмцээнд оролцсон хамтрагчийнхаа талаар сонирхуулна уу?

-Санал нэг байна. Хэн нэгэн хэзээ ч амнаасаа зохиогоод ярьж болохгүй чухал, ач холбогдол бүхий шийдлүүд ирдэг юм байна лээ. Гэхдээ хамгийн хүнд даваа нь бүх шийдлүүд тоглолт болохоос 15 минутын өмнө зарлагдах тул та 15 минутад хэрхэн бэлдэж амжих, мөн энэ тэмцээнд зориулан хэдий хугацаанд дата мэдээлэл цуглуулсан эсэх нь тухайн тоглолт ялах, ялагдахыг шийддэг.

Багийн хамтрагчийн хувьд манай найз охин болох Б.Анударьтайгаа хамт явсан

Ямар гоё юм бэ? Хосоороо Дэлхийн Их Сургуулиудын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм байна шүү дээ. Найз охинтойгоо дэлхийн индэр дээр мэтгэлцэх ямар байдаг вэ?

-“Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно” гэсэн үг байдаг шүү дээ. Хосоороо гэхээсээ илүү бидний хувьд мэтгэлцээн бол үнэт зүйл. Мэтгэлцээнээр дамжуулан учирч, мэтгэлцээнээр танилцаж, мэтгэлцэж асуудлаа шийддэг. Дэлхийн аварга дээр хайртай хүнтэйгээ хамт мэтгэлцэх, нэг тал болон үзэл бодлоо хамгаалах нь хамгийн сайхан. Бид илүү үр дүнтэй мэтгэлцээн гаргахын тулд бусад цаг үед бие биенээ яаж дэмждэг шигээ л байсан. Тэр миний нотолгоог хамгаалан түүндээ эмоци гаргаж буй нь, би түүний гаргасан шинэ санааг хамгаалан асуултанд хариулахад ямар ч асуудал байсангүй.

This image has an empty alt attribute; its file name is 7-9.jpg

Хосоороо мэтгэлцэх нь бусад хүмүүстэй мэтгэлцэхээс өөр байдаг уу? Ер нь давуу болон сул талын хувьд та юу гэж бодож байна вэ?

Хосоороо тийм ч олон залуус мэтгэлцдэггүй байх гэж би хувьдаа боддог. Мэтгэлцэгч хосууд асуудалд бодитой ханддаг. Хэзээ ч сэтгэл хөдлөл, тодорхой бус зүйлээр муудалцдаггүй. Мэтгэлцээний ширээний ард бол найз охин, найз залуу биш өгөгдсөн шийдлийг нотлох, няцаах зорилго бүхий л хүмүүс шүү дээ. Тиймдээ ч давуу болон сул тал байхгүй. Мэтгэлцээн өөрөө сахилга бат, тэвчээр хатуужлыг сурч буй суралцагч бүрдээ тодорхой төвшинд өгдөг.

Энэ удаагийн тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар баг байсан бэ?

Энэ тэмцээний хувьд мэдээж 2020 оны Дэлхийн Их Сургуулиудын мэтгэлцээний аварга болсон Oxford A баг байсан. Гэхдээ манай багийн хагас шигшээ хүртэл тоглосон 9-н тоглолтонд хамгийн хүчирхэг баг бол Yale University C баг байсан. Мэтгэлцээнийг тэндээс дахиад нэг удаа ойлгож авсан гэхэд хилсдэхгүй. Тэр баг Opening Cermony-оос эхлээд л түрдэг зөөврийн ачаатай яваад байсан. Чухамдаа бид хоёр эхлээд гайхсан. Харин тоглолтын үед тэр том цүнхнүүдээсээ том том хавтас гаргаад мэтгэлцэх үед энэ чинь тухайн багийн Information data байсанг ойлгосон. Энэ тэмцээнд оролцох гэж багууд багадаа л хоёр жил бэлддэг.

Энэхүү тэмцээнд ямар шаардлага хангасан багууд оролцдог вэ? Танай багын хувьд ямар амжилттай оролцоод ирсэн бэ?

World University Debate Championship буюу Их Сургуулиудын мэтгэлцээний аварга тул Их Сургуулиудын баг оролцох ёстой. Манай багийн хувьд өөрсдийн суралцдаг Отгонтэнгэр Их Сургуулийн төлөөлөн тус мэтгэлцээнд оролцсон. Манай багийн хувьд 402-н багаас эхний 100-т багтсан даа.

Монгол Улсын хувьд танай багаас өмнө энэ тэмцээнд оролцож байсан удаа бий юу?

Дэлхийн Их Сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн хувьд Отгонтэнгэр Их Сургууль хоёр дахь удаагаа багаа явуулсан. Хамгийн анх 36 дахь удаагийн тэмцээнд ОТИС-н Ү.Амарбат багшаар ахлуулсан баг оролцож байсан. Харин энэ удаад хоёр дахь удаагийн багаар манай баг сонгогдсон юм.

www.tuuchee.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here