МОСКВА. /TASS/. Гадаадын иргэдийг БНХАУ-аас ОХУ-ын хилээр дамжин агаарын орон зайд нэвтрэхийг ОХУ-ын Засгийн газар 2 дугаар сарын 4-нээс түр хугацаагаар хязгаарлажээ.

Тээврийн яамны Холбооны аюулгүй байдал, Холбооны гаалийн алба, “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагатай хамтран гүйцэтгэхийг үүрэг болгож буй энэхүү шийдвэр нь москвагийн цагаар 2 дугаар сарын 4-ний 00:00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Тус шийдвэр нь Евроазийн эдийн засгийн холбоо, агаарын хөлгийн багийн гишүүд, албан ёсны төлөөлөгчид болон ОХУ-д оршин суух эрхтэй хүмүүсээс бусад гадаадын иргэдэд хамааралтай байгаа аж. 

https://montsame.mn/ Э.Аянзаяа

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here