Мөнхийн хөрш энхийн тусламж аянд нэгдэхийг уриалж байна

0
382

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо, БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо хамтран “Мөнхийн хөрш Энхийн тусламж” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Бидний найрсаг хөрш Хятадын ард түмэн манай улсад томоохон буцалтгүй тусламж үзүүлэн бүтээн байгуулалтад гар бие оролцож, олон мянган оюутан залууст тэтгэлэг олгон боловсролын салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Дэлхий нийтийн хэмжээнд аюул дагуулж буй халдварт шинэ коронавирус Ухань хотод дэгдэн хөл хорио тогтоосон энэ үед Монголын ард түмэн бидний хүнлэг энэрэнгүй тусламжийн гараа сунгах сайн үйлсийн аянд хамтран нэгдэхийг та бүхэндээ уриалж байна! Хандивын данс: ХААН Банк 5037528862

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here