Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.

Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. 

Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ.

Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэж шийдвэрлэсэн тухай Засгийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

https://ikon.mn/n/1s93 Б.МАНЛАЙ

https://ikon.mn/n/1s93

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here