Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Оюутолгойн үр өгөөжийн нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах УИХ-ын тогтоол гарсан. Бидний дүгнэж байгаагаар Оюутолгойн дахь манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байна гэж дүгнэхээс өөр аргагүй байна. Улс орны эрх ашиг учир энэ дээр хэн нэгнийг хаацайлж болохгүй. Тиймээс шалгуурыг нь адилхан болгож байна.

Мэдээж гүний уурхайд ажиллаж байсан мэргэжилтэй, том төсөл удирдаж байсан бусад зүйлсэд ч нөлөө үзүүлж чадах хүн Монгол Улсыг төлөөлнө гэж ойлгож болно. Санхүүгийн асуудлууд, татварын маргаан байгаа учир олон улсын түвшинд ажиллах чадвартай банк санхүүгийн мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Мөн олон улсын мэргэжлийн эрх зүйч байх хэрэгтэй. Ингэж байж ТУЗ-ийн гишүүн маань Монголын талын үүргийг гүйцэтгэнэ гэж үзэж буй учир эдгээр шалгуур үзүүлэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулж, сайдуудын саналыг авч баталлаа. Шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалт зарлана. ТУЗ-ийн гишүүнийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж байхаар шийдвэрлэсэн.

-Одоо ажиллаж байгаа гурван гишүүнийг солино гэсэн үг үү?
-Дээрх шалгуурт нийцсэн гишүүд Оюутолгойн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлнө гэсэн үг. Жишээлбэл, англи хэлтэй гэж анкетандаа бичсэн байдаг. Тэгвэл англиар чөлөөтэй харилцах, TOEFL-ийн хэмжээний англи хэлтэй байх шаардлагатай. Одоогийн ТУЗ-ийн гишүүнээс шалгалт авна.

-Оюутолгойн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ?
-Өнөөдрийн тухайд Ажлын хэсэг Засгийн газарт саналаа танилцуулсныг хуралдаанаар дэмжсэн. Сайдуудын өгсөн саналуудыг нэгтгэж, нягтахад тодорхой хугацаа орно. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, хаалттай зарлах уу гэдгээ мөн шийдвэрлэнэ гэв. 

Оюутолгойн ТУЗ-ийн Монголын төлөөлөл гурван гишүүнээр Н.Багабанди, Г.Батсүх, Ц.Түмэнцогт нар ажиллаж байна. 

https://www.facebook.com/gogo.mn/videos/2507663226010828/

http://gogo.mn/ Э.ОРГИЛ

http://gogo.mn/

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here