ДЭМБ-ын мэдээлэлд цохон тэмдэглэснээр, одоогийн дэгдэлтэд хийсэн тооцооллоор “2019-nCoV” вирусны халдварын далд үе нь 2-10 хоног үргэлжилдэг байна. MERS /Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж/ зэрэг коронавирусээр үүсгэгддэг бусад өвчний дэгдэлтийн үед “халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс бусдад халдвар тараах боломжтой байдаг” гэж тус байгууллага мэдэгдсэн байна.
“Сүүлийн 24 цагийн хугацаанд 769 шинэ тохиолдол, 3806 шинэ сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 24 хүн /бүгд Хубэй хотод/ нас барлаа” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурджээ”
Дэлхий нийтийг түгшээсэн уг халдварт өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, нас барсан хүмүүсийн тоо цаг тутамд өөрчлөгдөж байгаа юм. Уг халдварт өвчний талаар Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Шинэ коронавирус маш хурдацтай тархаж байгаа. Монгол Улсын эргэн тойронд шинэ вирусын халдвар гарсан. Гурав дахь удаагийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн. Манай улсад тохиолдол илрээгүй байгаа хэдий ч эрсдэл маш өндөр байгаа тул санаа амрах эрх төрийн байгууллага төдийгүй иргэдэд алга байна” гэв.
БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны дарга Ма Сяовэй: “Шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусын хүнээс хүнд халдварладаг чадвар эрчимжиж, улмаар халдварын тархалтын байдал шинэ, илүү хүнд шатандаа шилжсэн”
Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11 цагт эл халдварт өвчний талаарх мэдээллийг ард иргэдэд хүргэн ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын байгууллагын зөвлөснөөр
- Өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх,
- Амны хаалт тогтмол зүүж хэвших,
- Гараа тогтмол савандаж угаах,
- Бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх,
- Дархлаа сайжруулах амин дэм хэрэглэхийг зөвлөж байгаа юм.
Маск буюу амны хаалт худалдан авалт ихэссэнтэй холбоотойгоор ялангуяа нэг удаагийн амны хаалтын эрэлт ихсэж, олдоц ховордсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад буй. Нийслэл хотын хэмжээнд дөрвөн хүн тутмын гурав нь амны хаалт хэрэглэж байгаа нь сайшаалтай ч эргээд нэг удаагийн амны хаалтны үнэ өсөж 150 төгрөгийн маск 1200 төгрөгөөр үнэлэгдэж, олдоц ховордсондиргэд бухимдалтай байгаагаа цахим сүлжээнд илэрхийлж байна.




Амны хаалтны эрэлт, хэрэгцээний талаар иргэд ямар байр суурьтай байна вэ?
БАЙР СУУРЬ: Хэн чадалтай нь амьдар гэж байгаа юм шиг өвчин, зовлонг ашиглаж байна
Н.Бямбатогтох, Хан-Уул дүүргийн оршин суугч
–Яаралтай хугацаанд эдгээр урьдчилан сэргийлэх хэрэгслүүдээ оруулж ирмээр байна.Энэ байдлаараа байвал карантин зэргээс үл хамааран улс даяараа халдварт өртөх эрсдэлтэй байна.
С. Сарантуяа, Чингэлтэй дүүргийн оршин суугч
-Үнэтэй ч байтугай олдохгүй байна лээ. Өчигдөр Эм импексийн хоёр эмийн сан орсон. Хоёулаа байхгүй дуусчихсан гэж хэлсэн. Маскыг бүх иргэддээ үнэгүй тарааж, аюулгүй байдлыг нь хангах ёстой байтал харин ч үнийг нь өсгөөд түүнээсээ ашиг харж байна гэдэг нь нэг талаасаа Монгол хүний мөн чанар ямар байгааг харуулж байна.


Д. Пүрвээ, Баянзүрх дүүргийн оршин суугч
–Ийм нөхцөл байдалд Монгол улс ямар ч бэлтгэлгүй байгаа нь харагдаж байна. Эрүүл байхаас илүү мөнгө л чухал болсон байна шүү дээ. Гэхдээ маскны хомсдол үүсэж байна гэхээр монголчууд санасныг бодоход урьдчилсан сэргийлэлтээ сайн хийж байгаа юм байна гэж бодож байна.
Н. Мөнх-Очир, Чингэлтэй дүүргийн оршин суугч
–Хэн чадалтай нь амьдар гэж байгаа юм шиг өвчин, зовлонг ашиглан юмаа үнэд хүргэж байгаад эмийн сангийн бизнес эрхлэгчдэд гомдолтой байна. Маскны үнэ 1200 байна лээ. Тэгсэн мөртлөө маскан дээр НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа юм даа. Маскны үнэ бараг өдөр болгон нэмэгдэж байна. Нэг удаагийн амны хаалтыг өдөрт дор хаяжгурван удаа солих ёстой. Тэгэхэд нэгийг нь 1200 төгрөгөөр авах хэмжээний амьдралын түвшинтэй хүмүүс хэд билээ? Авч чадаагүйгээсээ болоод коронавирусын халдвар авахыг хэн ч үгүйсгэхгүй. Амьдралын боломжгүй хүмүүс Монголын хүн амын хэдэн хувийг эзэлдэг билээ? Халдвар тарвал манайх шиг цөөн хүн амтай улс хэдхэн хоногийн дотор аюулд орно.



Иргэдийн хэлж буй мэдээллийн мөрөөр Нийслэлийн төв орчмын эмийн сангуудаар орж, амны хаалтны үнэ болон нөөц, боломжийг тодрууллаа.
Натураас зам дагуу Халдвартын эцсийн буудал хүртэл хүний хөдөлгөөн харьцангуй их байдаг. Нийт таван эмийн сангаар ороход нэг удаагийн болон шүүлтүүртэй гээд бүхий л төрлийн маск байхгүй, хэзээ ирэх нь тодорхой бус одоогоор тасарсан гэдэг хариултыг өгөв. Үнийн талаар лавлан асуухад мэдэхгүй байна гэдэг хариултыг дийлэнх нь өглөө.





УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
Аж ахуй, үйлчилгээ болон худалдааны газрууд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгаан бүхээгт гар ариутгагч суурилуулж эхэлжээ. Түүнчлэн хаалганы бариулыг холераминтай алчуураар ороож, цаг тутамд сольж байгааг хэлж байлаа.




Сүүлийн гурав хоногт эмийн сангуудаар худалдаалах маск ховордож, олдсон нэг нь 5-6 дахин нэмэгдсэн үнэтэй байгаа нь өвчнөөс өөрийгөө сэргийлэх гэсэн Монгол хүнд санхүүгийн хувьд ч том дарамт болоод буй. Нэг удаагийн маскийг ханиадтай хүн хоёр цаг, эрүүл хүн дөрвөнцагийн турш зүүх стандарттай.
Гэтэл өдөрт4-5 удаа маск сольж зүүх санхүүгийн боломж хийгээд бүх нийтээр иймэрхүү хөөрөгдсөн үнээр худалдаж авах боломж хомс байгаа юм. Эмчилгээ нь батлагдаагүй аюултайвирусээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, сэргийлэх хамгийн эхний алхам нь амны хаалт байхад үүнийг “далимдуулж” өдрөөс өдөрт маскны үнийг нэмжашиг харах нь хэр зохимжтой вэ?
Өвчнөөр бизнес хийдэг муухай Монгол биш, үнэгүй тараадаггүй юм гэхэд үндсэн үнээр нь худалдаалж, хангамжийг нэмэгдүүлэхэд анхаардаг Монгол болъё.
http://medee.mn/ Ц.Анударь