ЕБС-ийн хичээл сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комисс нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан.

Засгийн газраас нэг сарын хугацаанд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэж, хүүхдүүдэд хүргэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албанд үүрэг өгөөд байна.

Иймээс холбогдох албан тушаалтнууд цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулж гаргахаар ажиллаж эхэлжээ. Энэ талаархи албан ёсны мэдээллийг нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлахаар боллоо.

Засгийн газрын шийдвэрийн дагуу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл болон бусад даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр гуравдугаар сарын 2-ны хугацаанд явуулна.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here