Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дуудлагын мэдээгээ сэтгүүлчдэд өглөө.

2020.01.20-24-ний өдрүүдэд нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор 4 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь нас хохирсон гэж мэдээллэв.

Тээврийн ослоос бэртсэн хүний нийт осол нь

  • Явган зорчигч мөргөсөн -13
  • Мөргөлдсөн-4 зэрэг хэлбэртэй бүртгэгджээ.

Харин ноцтой зам тээврийн ослоос онцловол,

2020.01.21-ний өдрийн 06:55 минутын орчимд ХУД-ийн 15 дугаар хороо  Нарны зам “Шинэ тэрэг” плазагийн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг хохироосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж, хуулийн хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17.6 хувиар өсч, гэмтсэн хүн 4.7 хувиар, хүний амь нас хохирсон осол 4 дахин  буурсан

Түүнчлэн 7 хоногт зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл буюу тээврийн хэрэгсэл мөргөлдөх, үл хөдлөх зүйл мөргөх дуудлага мэдээллийн тоо нэмэгдсэн байна гэж мэдээллээ.

Сурагчдын амралт дуусаж, хичээл нь эхэлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэн учир зорчих хэсгийн гадаргуу халтиргаа гулгаатай үед иргэд жолооч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Үүний зэрэгцээ эгнээ байраа зөв эзэлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here