Transparency International Mongolia байгууллага Дэлхийн улс орнуудын 2019 оны Авлигын индексийг танилцуулж байна. Энэ жил улс орнуудын дундаж оноо 43 байгаа бол манай улс 35 оноотой байна.

Энэ нь өмнөх 2018 оны индексээсээ даруй 2 оноогоор хойшилсон үзүүлэлт юм. Ингэснээр манай улс 180 орноос 106-д бичигджээ.

Тус байгууллага дэлхийн 180 орныг судалгаанд хамруулсан бөгөөд 67 улс 50-аас доош оноо авчээ.

Монгол Улсын авлигын индекс:

2012 онд- 36 оноо

2013 онд- 38 оноо

2014 онд- 39 оноо

2015 онд- 39 оноо /72 дугаар байр/

2016 онд- 38 оноо /87 дугаар байр/

2017 онд- 36 оноо /103 дугаар байр/

2018 онд 37 оноо /93 дугаар байр/ авч байв.

Манай улстай 106 дугаар байранд Албани, Алжир, Бразил, Египет, Умард Македони, Кот-д’Ивуар улс 35 оноотойгоор бичигджээ.

http://time.mn/nYB.html

http://time.mn/nYB.html

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here