Өнөөдөр лигийн талбайд 8 багийн 4 тоглолт явагдлаа. Эдгээр тоглолтоос хамгийн анхаарал татсан онцлох тоглолт бол Russell Westbrook өөрийн хуучин багийн талбайд зочлон очсон тоглолт байлаа.

Тоглолтын турш талбайн эзэн баг буюу Oklahoma City Thunder оноо илүүтэй байж, гараа сэлгээ бүгд жигд тоглолтоо үзүүлж ялалт байгуулав. Тус багаас Danilo Gallinari 27 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 23 оноо 11 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол зочин багаас Russell Westbrook хуучин талбайдаа 33 минутад 34 оноо, 2 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн боловч 7 удаа бөмбөг алдалт хийсэн юм.

Тоглолтын тойм.

Бусад тоглолтуудын үр дүн:

Cleveland Cavaliers /нэмэлт цагт/ 115 – 112 Detroit Pistons

Boston Celtics 98 – 109 Philadelphia 76ers

Portland Trail Blazers 102 – 116 Minnesota Timberwolves

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ. TRISTAN THOMPSON ӨӨРИЙН ЗАМНАЛЫНХАА ДЭЭД ОНООГ АВЛАА.