Улаанбаатар хот гэрэлтүүлгийн стандартыг боловсруулж Стандарт хэмжил зүйн төвд хүргүүлэхэд бэлэн боллоо. Хот тосгон ба суурин газрын авто зам, гудамж талбайн гэрэлтүүлгийн стандартыг ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, Монголын гэрэлтүүлгийн холбоо болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран боловсруулсан төслийг Нийслэлийн Засаг даргын өнөөдрийн хуралд танилцууллаа.
Хурлаас төслийг дэмжиж Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт баталгаажуулалт өргөн барихыг дэмжлээ.

Эх сурвалж: MNB.mn




